Японы мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан өчигдөр боллоо. Эхний дөрвөн өдрийн дараах байдлаар Макүүчи зиндаад Сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн тэргүүтэй таван бөх уналгүй тэргүүлж байна.
Монгол бөхчүүдийн хувьд:
Азүмарюү С.Тодбилэг /М-14/ Чиёомаруг давсанаар гурван даваа нэг унаатай болов. Өнөөдөр тэрбээр Окинөүмитэй учраа таарчээ.
Миторюү Б.Төрболд Такарафүжитэй учраа таарч давсанаар хоёр даваа хоёр унаатай боллоо. Өнөөдөр тэрбээр Котошохотой учраа таарчээ.
Маегашира 11 дээрээс барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан Хирадөүмид өвдөг шороодож дөрвөн унаатай боллоо. Өнөөдөр маегашира Эндотой оноолт таарсан.
Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн комүсүби Котоновакаг давсанаар гурван даваа, нэг унаатай боллоо. Түүний хувьд өнөөдөр Тобизарүтай оноолт таарсан байна.
Сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн Тамаваши Б.Мөнх-Оргил нар учраа таарч С.Бямбасүрэнгийн ялалтаар өндөрлөж тэрбээр дөрвөн даваатай башёг тэргүүлж байна. Түүний хувьд өнөөдөр Дайешотой тулна.
Харин түүнд өвдөг шороодсон Тамаваши Б.Мөнх-Оргил гурван даваа нэг унаатай боллоо. Өнөөдөр тэрбээр озеки Такакэйшотой барилдана.
Хошорюү С.Бямбасүрэн тэргүүтэй таван бөх макүүчид тэргүүлж байна | ||
Үзсэн: 523 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.