![](/uploads/202301/news/thumb/036342e720c9dbeef8e97aaceb46a19d_x3.jpg)
Кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг "Алтан бөмбөрцөг" наадам болж, шилдгүүдийн эздийг тодрууллаа. Энэхүү наадмын үеэр дэлхийн одууд авьяас чадвараараа өрсөлддөг төдийгүй улаан хивсний ёслолд оролцож буй хувцаслалт ч мөн олны анхаарлыг татдаг. Энэ удаагийн шилдэг хувцаслалт бүрдүүлсэн хосоор дуучин Рианна болон түүний нөхөр реппер Роки нар шалгарсан байна.
Тэдний хувьд тэр чигтээ классик хар өнгийг сонгожээ. Саяхан аав ээж болсон тэдний хувьд урлаг соёлын салбартаа ч мөн идэвхтэй оролцож байгаад сонсогч фенүүдийнх нь хувьд сэтгэл хангалуун байгаагаа цахим хуудсаараа илэрхийлж байсан юм.
Дашрамд дурдахад, энэхүү шагналыг 1944 оноос хойш Холливүүдийн гадаадын хэвлэлийн холбооноос зохион явуулсаар иржээ. Шагналтныг тодорхойлохдоо xолливүүдэд ажилладаг 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй олон улсын сэтгүүлчдийн бүрэлдэхүүн шийдэн тогтоодог. Эхний жилүүдэд зөвхөн кино театрын бүтээлүүдийг үнэлэн олгодог байсан ба сүүлдээ телевизийн хэрэглээ түгэн дэлгэрсний улмаас 1956 оноос эхлэн энэ төрлийн бүтээлд ч мөн олгож эхэлжээ. Америкийн үзвэр үйлчилгээний аж үйлдвэрийн энэхүү хоёр салбарт алтан бөмбөрцөг шагнал нь академийн шагналын (оскар) дараа буюу эмми шагналын хамт хоёрт ордог чухал шагнал юм.
Шилдэг хувцаслалт бүрдүүлсэн хосоор дуучин Рианна, реппер Роки нар шалгарчээ | ||
Үзсэн: 514 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.