Ховд аймгийн ЗДТГ-аас энэ сарын 21-22-нд "Мөнгөлөг шагшуурга-2023" мөсний баяр хийхээр товлосон.
Арга хэмжээг Баруун Монгол угсаатны онцлогийг хадгалсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор Хар-Ус нуурын цогцолбор газарт зохион байгуулах аж.
Энэ хүрээнд дөрвөн дугуйт мотоциклын үйлчилгээ, морин чарга, бүргэдийн үзүүлбэр, олон угсаатны хоол, Монгол туургатны “Мөсөн сур”-ын харваа зэрэг арга хэмжээ болно.
Ховд аймгийн "Мөнгөлөг шагшуурга-2023" мөсний баяр энэ сард болно | ||
Үзсэн: 684 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.