ОХУ-ын Спорт бөхийн холбооны албан ёсны шууд дамжуулалтын сайт WRESTLINGTV 2022 оны ажлаа дүгнэлээ.
Хэдийгээр дэлхийн спортын ертөнцийн хорионд ороод байгаа ч Оросын дотоодын уралдаан тэмцээн гадаадын бөх сонирхогчдын анхаарлын төвд байсаар байна. Тус сайтын дамжуулалтыг дэлхийн 150 орноос үзэж сонирхжээ.
Гадаадын үзэгчдийг АНУ тэргүүлж буй. Америкчууд 720 мянган хандалттай байгаа бол Казахстан, Киргиз удааллаа.
Монгол Улс 84403 хандалтаар эхний аравт багтжээ. Манай шилдэг тамирчид Поддубный мэргэжлийн лигт барилдсан нь ихээр нөлөөлсөн аж.
ОХУ-ын спорт сайтаас Монгол бөхчүүдийг их үздэг нь судлагджээ | ||
Үзсэн: 383 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.