Шууд Chart

Спорт холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн кэндогоор эхэллээ

2023-01-13 14:11:03

“UNC-2023” 15 спорт холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр кэндогийн төрлөөр эхэллээ. Кэндогийн улсын аваргад манай улсын шилдэг 12 тамирчин өрсөлдөж байгаа ба дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх юм. Улмаар хэсэг бүрийг тэргүүлсэн тамирчид хасагдах шатанд шалгарч цаашлаад медалийн төлөө өрсөлдөнө.

Тэмцээний А хэсгийг өнгөрсөн оны улсын аварга Чикара кэндо клубийн тамирчин Т.Чинзориг тойлголж байгаа бол дэд аварга Э.Уртнасан С хэсгийг тэргүүлжээ. Харин өнгөрсөн оны хүрэл медальт Оргил кэндо клубийн тамирчин Э.Билгүүн В хэсгийг тэргүүлж байна.

Кэндо буюу илдээр тулалдах тулааны урлаг нь манай улсад 1994 оноос танигдаж эхэлсэн бөгөөд 2003-2019 оны хооронд тасралтгүй улсын аваргаа тодруулсаар иржээ. Цар тахлын улмаас завсарлаад байсан тус тэмцээнийг эргэн зохион байгуулснаар манай тамирчид олон улс, тив дэлхийн аваргад оролцох өрсөлдөх тамирчдаа сонгон шалгаруулах юм.

Хэсгийн оноолт:

А хэсэг Т.Чинзориг /Чикаха кэндо клуб/алт, Б.Алтангэрэл, Б.Пүрэвдорж /Хоёул Монгол кэндо клуб/

В хэсэг Э.Билгүүн /Оргил кэндо клуб/ хүрэл, Б.Дамдинсүрэн /Монгол кэндо клуб/, У.Амарбаатар /Чикара кэндо клуб/

С хэсэг Э.Уртнасан /Монгол кэндо клуб/ мөнгө, Н.Отгонсүрэн, И.Алтангэрэл /Хоёул Чикара кэндо клуб/

D хэсэг А.Нямжав , Н.Анарболд, Д.Чинбилэг/бүгд Чикара кэндо клуб/

Нийтэлсэн: У.Баярсайхан

Спорт холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн кэндогоор эхэллээ   
Үзсэн: 406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй