
Error loading player: No playable sources found
Мэргэжлийн сүмо бөхийн олон дээд амжилтын эзэн, 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол энэ сарын 28-нд Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болно.
Түүний зодог тайлах ёслолын "Очир" тасалбарын үнэ 38 мянган ам.доллар буюу Монгол мөнгөөр ойролцоогоор 129 сая төгрөг аж.
“Очир" тасалбар нь ердөө зургаан ширхэг зарагдах бөгөөд бусад зочдоос илүү давуу эрх эдлэх юм. Тодруулбал, их аварга Хакүхогийн үсэнд хайч хүрэхээс гадна "Миягино" дэвжээг өвлөн авах ёслолд оролцох, түүнтэй хамт зоог барих онцгой эрхтэй гэнэ.
Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслолын тасалбарын үнэ 129 сая төгрөг хүрнэ | ||
Үзсэн: 497 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.