Эрүүл мэндийн хөгжлийн төв, Турк улсын Лив эмнэлэгтэй өнгөрсөн жилээс эхлэн хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах энэ оны эхний ажил нь Зочин профессорын хөтөлбөр байлаа.
Лив эмнэлгийн Үүдэл эс, нөхөн сэргээх эмчилгээний төвийн эмч Ердал Караёз манай оронд хүрэлцэн ирж ЭХЭМҮТөв дээр “Мэдрэлийн гаралтай булчингийн чангарал, эмгэгд үүдэл эсийн хэрэглээ” сэдэвт сургалтыг холбогдох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд танхимаар болон цахимаар зохион байгууллаа.
Уг сургалтаар тархины саажилт, аутизм, нуруу нугасны гэмтэл, булчингийн дистрофи, мэдрэл зэрэг өвчин эмгэгүүдийн үед үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний онолын мэдлэг олгож, бодит үр дүн, туршлагаасаа хуваалцлаа.
Зочин профессорын хөтөлбөр үргэлжилж байна | ||
Үзсэн: 326 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.