Шууд Chart

Шагайн шигшээ харваа эхэлж байна

2014-07-11 10:09:19

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам  шагайн шигшээ харваагаар үргэлжилж байна.

Энэ жилийн шагайн харваанд нийт 50 багийн 490 гаруй харваач өрсөлдөж байна. Үүнд, Монгол Улсын үлэмж дархан 48, Дархан мэргэн 21, Улсын мэргэн 17, Дэд мэргэн 22, Харшгүй мэргэн найм, аймгийн гоц мэргэн 55 буюу нийт харваачдын 42 хувь нь цолтнууд байгаа аж.
 
Мөн харваачдын дийлэнх хувийг хөдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн харваачдын баг эзэлж байна. Тодруулбал, Төв, Дорноговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Баянхонгор, Дархан хотуудаас харваачид олноороо хүрэлцэн ирсэн бөгөөд АНУ, Бельги, БНСУ-д амьдардаг монголчууд зорин ирсэн аж.
 
Харваачдын хамгийн ахмад нь Дундговь аймгийн харьяат 91 настай Д.Санжаагэндэн хэмээх буурал байгаа бол хамгийн залуу нь Хэнтий аймгаас оролцож буй есөн настай н.Цог-Өлзий хүү байлаа.
 
Энэ жилийн шагайн харвааны гол онцлог нь Монголын шагайн холбооны хурлаар батлагдсан дүрмийн дагуу эртний уламжлалт өрөг харваагаар харваж байгаа аж. Өрөг харваа нь 16 хасааг шимж тоглох аргачлал бөгөөд манай харваачид өмнө нь тулах болон өрөг харвааны төрлүүдийг холин харвадаг байсныг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.
 
Шагайн харваа баяр наадмын өдрүүдэд үргэлжлэн явагдаж, 12-ны өдрийн 8:00 цагт шилдгүүдээ тодруулж, шагнал гардуулах ёслол мөн өдрийнхөө 12:30 цагт болох юм. Мэдээллийг бид цаг тухайд нь хүргэх болно.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Шагайн шигшээ харваа эхэлж байна  
Үзсэн: 2177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй