Шууд Chart

Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдав

2023-01-14 13:10:08

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 11 дүгээр тогтоолоор байгуулсан Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр Төрийн ордонд хуралдав.  

Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир ахалж,  Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Ц.Идэрбат, Ц.Туваан, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ.

Ажлын хэсгийн гурав дахь удаагийн  хуралдаанд мах, махан бүтээгдэхүүний экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим аж ахуйн нэгжүүдийн  удирдлага, төлөөлөл оролцож, мах бэлтгэл, нийлүүлэлтийг хангах, нөөц бүрдүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлуудаа хөндөн ярилцсаны зэрэгцээ салбарын яамны зүгээс эдгээр асуудалд баримталж байгаа бодлогыг тодруулж, цаашид авах арга хэмжээ, гарц шийдлийн талаар санал солилцсон юм.

Мөн  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг махны экспортын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, “Нэг цонх”-ны бодлогын талаар танилцуулга хийж, хуралдаанд оролцогчдын асуултад хариулсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдав  
Үзсэн: 276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй