Шууд Chart

УИХ: Байнгын болон түр хороод ирэх долоо хоногт...

2023-01-15 08:56:39

Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын 2023 оны нэгдүгээр сарын 16-наас 20-ны өдрүүдэд болох хуралдааны болон хэлэлцүүлгүүдийн тов, дарааллыг танилцуулж байна.


- * -

ДАВАА ГАРАГ /2023.01.16/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Төсвийн байнгын хороо

·      Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

13.30

“Их засаг”


- * -

МЯГМАР ГАРАГ /2023.01.17/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

·      Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийг барагдуулах үйл ажиллагааны талаар “Капитал банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн мэдээллийг сонсох

09.30

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Эдийн засгийн байнгын хороо

·      “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/

·      Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

10.30

“Их засаг”

3

Хууль зүйн байнгын хороо

·      “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төсөл /Засгийн газар 2023.01.04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

·      “Иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төсөл /Засгийн газар 2023.01.04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ /

·      Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Дэд хорооны даргыг сонгох тухай/

·      Бусад

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Дэд хорооны даргыг сонгох тухай/

·      Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох

·      Байгаль орчны төлөв байдлын тайлан сонсох

·      Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох

14.30

 “Их засаг”


- * -

ЛХАГВА ГАРАГ /2023.01.18/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·      “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төсөл /Засгийн газар 2023.01.04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

·      “Иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төсөл /Засгийн газар 2023.01.04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

·      “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·      Зөвлөлдөх зөвлөлөөс боловсруулсан санал асуулгын асуулттай танилцах, санал авах

13.30

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Инновац, цахим бодлогын байнгын хороо

·      Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам батлах тухай

14.00

“Их засаг”

4

Түр хороо /Ковид-19/

·      Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан хуулийн биелэлтийн талаар Улсын онцгой комисс болон холбогдох байгууллагын мэдээлэл сонсох

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”

 


УИХ: Байнгын болон түр хороод ирэх долоо хоногт...  
Үзсэн: 235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй