Шууд Chart

Чөлөөт бөхийн анхдугаар лигийн тэмцээн эхэллээ

2023-01-16 08:19:24

Өсвөр, залуу бөхчүүдийн ур чадварыг ахиулах, дэлхийн дэвжээнд өрсөлдөхөд бэлдэх, клубүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий чөлөөт бөхийн анхдугаар лигийн тэмцээн маргааш нээлтээ хийх гэж байна.

Тэмцээн U17, U22 насны ангиллаар зохиогдох бөгөөд багууд энэ сарын 14-нөөс гуравдугаар сарын 4-нийг дуустал тойргоор барилдаж, шилдгүүдээ шалгаруулна.  

U22 насны ангилалд дараах есөн баг өрсөлдөж байна.  

  1. “Алдар” спорт хороо
  2. Спортын төв сургууль
  3. 73-р сургууль
  4. Сонгинохайрхан дүүрэг-MJ
  5. Төв аймаг
  6. Налайх дүүрэг, “Голомт” цогцолбор
  7. “Төгс” дэвжээ
  8. “Хасу-Мегастарс” клуб
  9. “Тэх Мөнх” клуб

Харин U17 насны ангилалд дараах 10 баг тойргоор өрсөлдөх юм.

  1. “Алдар” спорт хороо
  2. Спортын төв сургууль
  3. 73-р сургууль
  4. Баянгол дүүрэг, “Аваргууд” академи
  5. Төв аймаг
  6. Налайх дүүрэг
  7. “Төгс” дэвжээ
  8. “Хасу-Мегастарс” клуб
  9. “Тэх Мөнх” клуб
  10. “Цаст тайга” клуб

Барилдаанууд баасан, бямба гараг бүр “Хилчин” спорт хорооны зааланд болж буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийн анхдугаар лигийн тэмцээн эхэллээ   
Үзсэн: 338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй