Шууд Chart

Ц.Ганболд: Нийслэл сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалт, түгээлт, нөөцийг хариуцдаг

2023-01-16 13:40:01

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Сайжруулсан түлшний талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын газрын дарга Ц.Ганболд “Нийслэлийн зүгээс түлшний тээвэрлэлт, борлуулалт, түгээлт, нөөцийг хариуцдаг. Чанар, стандарт, үйлдвэрлэлийн технологийг Эрчим хүчний яам, “Таван толгой түлш” ХХК хариуцаж байгаа. Энэ жил 120 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн. Одоо 70 мянган тонн түлшний үлдэгдэлтэй байгаа. Тээврийн 31 компанийн 310 тээврийн хэрэгслээр түлшийг түгээж байна. Мөн борлуулалтын 650 цэг байнга түлштэй байгаа” гэж мэдээллээ. 


Ц.Ганболд: Нийслэл сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалт, түгээлт, нөөцийг хариуцдаг  
Үзсэн: 305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй