![](/uploads/202301/news/thumb/1d94adc5aaea508ad3dc6b87a71aede9_x3.jpg)
Өнгөрсөн 14 хоногийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд мэдээлэл өглөө.
Тэрбээр “15,213 дуудлага, мэдээлэл ирсэн нь 10.2 хувиар буурсан үзүүлэлт. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2604 ирсэн нь 0.5 хувиар өссөн гэсэн үг. Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 99 бүртгэгдсэн. Иймээс холбогдох байгууллагатай хамтарч, урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч байна. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг таван хувиар, мөн хулгайлах гэмт хэрэг тодорхой хувиар багасаж, цахим залилангийн гэмт хэрэг нэмэгдсэн. Харин зөрчил 33 хувиар буурсан ч олон нийтийн газар зүй бусаар авирласан, хүний биед халдсан зөрчил олон гарч байна. Түүнчлэн 975 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 6.7 хувиар буурсан үзүүлэлт юм” гэв.
Мөн эрэн сурвалжлагдаж байсан 13 иргэнийг олж тогтоожээ.
Цахим залилан нэмэгджээ | ||
Үзсэн: 356 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.