Шууд Chart

282 иргэн, 2.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

2023-01-16 13:44:13

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Л.Дашням “Өнгөрсөн хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 72, аврах ажиллагааны 12, нийт 84 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 202 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 60 иргэнийг аварч, 2.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, ажиллалаа. Он гарснаас хойш объектын гал түймрийн 161, аврах ажиллагааны 27, малын гоц халдварт өвчний нэг, нийт 189 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс зургаан хувиар буурсан үзүүлэлт. Багануур дүүргийн нэгдүгээр хороонд гарсан бог малын мялзан өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж, 17 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна” гэлээ. Мөн өнөөдрийн байдлаар 18 байршилд халиа тошин үүссэн. Холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч байгааг хэллээ.


282 иргэн, 2.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа  
Үзсэн: 264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй