Шууд Chart

С.Баасанжав: Зам тээврийн ослын дуудлага буурсан

2023-01-16 13:46:08

Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “189 хяналтын цэгт 531 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 40 мянга гаруй зөрчил илрүүлсэн. Камерын шалгалтаар 20 мянга орчим зөрчил илрүүллээ. Зам тээврийн осол хэргийн дуудлага 3202 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 0.8 хувиар буурсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 520 зөрчил илрүүллээ.  Зам, тээврийн осол хэргийн дуудлагын хувьд Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт өсөж, Баянзүрх дүүрэгт буурсан” гэв.

Зам тээврийн ослоор гэмтсэн иргэн 50, осолд өртсөн явган зорчигч 70 хувиар тус тус буурсан ч нас барсан хүний тоо өнгөрсөн оны мөн үетэй ижил хэмжээнд байна.


С.Баасанжав: Зам тээврийн ослын дуудлага буурсан  
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй