Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Энэ жилийн барилдаанд Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Монгол Улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Монгол Улсын гарьд Б.Гантогтох тэргүүтэй улс, аймгийн цолтой хүчит 512 бөх барилдаж байна. Наадмын зүлэг ногоон дэвжээнд сүүлийн найман жил барилдаагүй Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат энэ жил барилдаж байгаа нь наадамчин олныг ихэд баясгаж, бөхийн барилдааныг тун ч үзүүштэй болгож байна.
Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ | ||
Үзсэн: 2959 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.