Шууд Chart

Н.Хэрлэн Монголын түүхэн дэх анхны Дэлхийн цомын медальтан боллоо

2023-01-17 08:46:35

Мөсөнд авиралтын дэлхийн цомын гурван цуврал тэмцээн, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Монголын шигшээ баг тэмцээнээ амжилттай эхлүүллээ.

Эхний гараа БНСУ-ын Чхонсонд энэ сарын 13-15-нд явагдлаа. Тус тэмцээнд 17 орны 90 тамирчин оролцсон бөгөөд 2020 оноос хойш анх удаа Ази тивд зохион байгуулагдаж байна. Мөн Азийн аваргын тэмцээн хамтдаа явагдсан онцлогтой болж өнгөрөв.

Тэмцээний хурдны төрөлд ОУХМ, Мөсөнд авиралтын Ази тивийн аваргын алт, мөнгөн медальт, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хошой IV байрын шагналт Н.Хэрлэн хүрэл медаль хүртэж, шагналын тавцанд зогслоо.

Энэ нь Монголын багийн түүхэн дэх анхны Дэлхийн цомын медаль боллоо. Мөн Азийн АШТ-ий мөнгөн медаль авсан амжилт үзүүллээ.

Медаль хүртсэн тамирчид:

Men’s Lead: 1. Heeyong Park (KOR), 2. Younghye Kwon (KOR), 3. Tristan Ladevant (FRA)

Women’s Lead: 1. Petra Klingler (SUI), 2. Woonseon Shin (KOR), 3. Sina Goetz (SUI)

Men’s Speed: 1. Mohsen Beheshti Rad (IRI), 2. David Bouffard (ROU), 3. Н.Хэрлэн (MGL)

Women’s Speed: 1. Lee Sughee (KOR), 2. Aneta Louzecka (CZE), 3. Catalina Shirley (USA)

Мөн СМ Д.Отгонхүү Дэлхийн цомын наймдугаар байр, Ази тивийн зургаадугаар байр, СМ О.Сайханжаргал Дэлхийн цомын арванхоёрдугаар байр, Азийн тивийн аравдугаар байр, ОУХМ Д.Баасандорж Дэлхийн цомын есдүгээр байр, Азийн тивийн долоодугаар байр тус тус эзэлжээ. Монголын шигшээ баг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа дөрөвдүгээр байр эзэлсэн байна.

Тамирчид энэ сарын 25, 29-нд Франц, Швейцарт Дэлхийн цомын хоёр гараанд оролцоно.

ОУХМ Н.Хэрлэн нь Говь-Алтай аймгийн Тонхил суман дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит "Сутайн бор" клубийн тамирчин. Уулын спортын мастер Х.Нямдоо, Монголын хүндийг өргөлтийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр нарын удирдлага дор бэлтгэлээ хангажээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Хэрлэн Монголын түүхэн дэх анхны Дэлхийн цомын медальтан боллоо  
Үзсэн: 361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй