Шууд Chart

Г.Ануужин дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

2023-01-17 16:14:08

“UNC-2023” 15 спорт холбооны нэгдсэн УАШТ тав дахь өдөр үргэлжилж байгаа бөгөөд хүндийг өргөлтийн төрлөөр үргэлжилж байна. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд “Увс нуур” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин Ганзоригийн Ануужин өрсөлдөгчдөөсөө хол илүү түрүүллээ.

Тэрбээр огцом өргөлтөөр өөрийн тогтоогоод байсан 96 кг-ын дээд амжилтыг 99 болгон шинэчилсэн бол огцом өргөлтөөр спортын мастер Б.Хонгорзулын өнгөрсөн онд тогтоосон 117 кг-ын амжилтыг 1-ээр ахиулав.

Ингэснээр Г.Ануужин 64, 71 кг-ын насанд хүрэгчдийн Монгол Улсын бүх рекордыг эзэмшиж эхэллээ. Түүний гол өрсөлдөгч Б.Хонгорзул жин өгсөн 71 кг-д өрсөлдөхөөр болжээ.

Тэмцээний дүн:

  1. Г.Ануужин, Увс нуур /огцом 99, түлхэлттэй 118, нийлбэр 217/
  2. А.Содгэрэл, Увс нуур /огцом 62, түлхэлттэй 70, нийлбэр 132/
  3. А.Лхамсүрэн, Ээрмэл /огцом 56, түлхэлттэй 70, нийлбэр 126/
  4. Х.Буяннэмэх, Увс нуур /огцом 57, түлхэлттэй 70, нийлбэр 122/
  5. Г.Үүрцайх, Дархан /огцом 45, түлхэлттэй 56, нийлбэр 101/
  6. Н.Мөнгөнзул, Өв хүч /огцом 46, түлхэлттэй 52, нийлбэр 98/
  7. П.Амин-Эрдэнэ, Алдар /огцом 46, түлхэлттэй 47, нийлбэр 93/
  8. Б.Дэлгэрмаа Дархан /огцом 35, түлхэлттэй 47, нийлбэр 82/
  9. У.Маралтуяа /огцом 36, түлхэлттэй 41, нийлбэр 77/
Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Ануужин дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй