Шууд Chart

УИХ: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ

2023-01-18 07:41:24

Улсын Их Хурлын ажлын хэсгийн 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаан болон хэлэлцүүлгийн товыг танилцуулж байна.

09:00 цагт: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол “Их Эзэн Чингис хаан” болон “Үндсэн хууль” танхимд үргэлжилнэ.

10:00 цагт: УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын  хэсгийн хуралдаан “Их засаг” танхимд болно.


УИХ: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ  
Үзсэн: 217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй