Шууд Chart

Энэ онд жүдо бөхийн есөн Их дуулга, дөрвөн гран при зэрэг тэмцээн болно

2023-01-18 09:57:17

2023 оны жүдо бөхийн тэмцээн энэ сарын 27-нд Португалийн гран при-гаар эхэлж, ирэх арванхоёрдугаар сард Токиогийн "Их дуулга"-аар өндөрлөнө.

Хуваарьт нийт 14 чансааны тэмцээнээс гадна Дохагийн ДАШТ, тивийн аваргын тэмцээн багтжээ. Дээрх хуваарьт багтаагүй нь Азийн наадам. Тэгэхээр манай улсын жүдочдыг 2023 онд 16 тэмцээн хүлээж байна.

Хоёр улс шинээр гран прид нэгдсэн. Ирэх тавдугаар сарын 25-27-нд Австрийн Линцэд, зургаадугаар сарын 2-4-нд Тажикистаны Душанбе хотод анх удаа гран при тэмцээн болно. Энэ улирлын гол онцлог нь ДАШТ маш эрт буюу тавдугаар сарын 7-13-нд Дохад явагдана.  Дэлхийн аваргаас өмнө зургаан чансааны тэмцээн байгаагийн эхнийх нь энэ сарын сүүлээр Португалд болно. Дараа нь “Их дуулга” тэмцээн Парис (хоёрдугаар сарын 4-5), Тель-Авив (хоёрдугаар сарын 16-18), Ташкент (гуравдугаар сарын 3-5), Тбилиси (гуравдугаар сарын 24-26), Анталья (гуравдугаар сарын 31 – ээс дөрөвдүгээр сарын 2) үргэлжилнэ. Эдгээр тэмцээн олимпын чансааны оноо олгох тул гараа болгон үнэ цэнтэй байх нь ээ.

ДАШТ-ий дараа дээр дурдсан хоёр шинэ гран при тэмцээн болоод зургаадугаар сарын 23-25-нд Улаанбаатарын "Их дуулга"-тай.

Наймдугаар сарын 4-6-нд Унгарт Мастерс тэмцээн явагдаж, 18-20-нд нь Загреб гран при болно. Намрын анхны тэмцээн Бакугийн "Их дуулга". Энэ тэмцээн есдүгээр сарын 22-24-нд болох товтой байна. арваннэгдүгээр сард Абу Даби, арванхоёрдугаар сард Токиод "Их дуулга" болсноор 2023 оны тэмцээн уралдаан өндөрлөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Энэ онд жүдо бөхийн есөн Их дуулга, дөрвөн гран при зэрэг тэмцээн болно  
Үзсэн: 314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй