Шууд Chart

Их насны морьдын уралдаан болж байна

2014-07-11 16:44:54

Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан их насны морьд уралдаж байна. Хүй долоон худагт болж буй их насны морьдын уралдаанд 325 хурдан ажнай бүртгүүлсэн. Их насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн Дархан түмний эх хүрэн, Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн бор, Төв аймгийн Лүн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Базардарийн Баасанбазарын дөлгөөн хонгор, Төв аймгийн Баян сумын уугуул, Манлай уяач Миеэгомбын Энхболдын хүрэн халзан зэрэг хурдан буянууд давхиж байна. Удахгүй хэний хурдан их нас магнайдаа тоосгүй ирж, наадамчин түмнээ баярлуулахыг хамтдаа хүлээе.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Их насны морьдын уралдаан болж байна   
Үзсэн: 1433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй