Шууд Chart

БНСУ-ын Үндэсний асамблейн гишүүн Чой Юн Сүкийг хүлээж авч уулзлаа

2023-01-18 10:53:58

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг манай улсад ажлын айлчлал хийж буй БНСУ-ын Үндэсний асамблейн гишүүн Чой Юн Сүкийг /2023.01.17/ Төрийн ордонд хүлээн авч уулзаж хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Хатагтай Чой Юн Сүк  Үндэсний асамблейн Нийгмийн халамжийн байнгын хороо, Гэр бүл эмэгттэйчүүдийн байнгын хорооны гишүүнээр ажилладаг бөгөөд БНСУ-ын Ербнхийлөгчийн Шилжилтийн хорооны Ковид 19-ийн үед яаралтай хариу арга хэмжээ авах тусгай хорооны гишүүнээр ажиллаж байсны хувьд Монгол Улстай ковидын дараах эдийн засгийг сэргээх төсөл хөтөлбөрүүдийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарт тодорхой чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой ярилцав.  

Чой Юн Сүк гишүүний үндсэн мэргэжил сувилахуйн чиглэлийнх  учраас БНСУ-ын Сувилагчдын нийгэмлэгээр дамжуулан манайд сувилахуйн чиглэлээр боловсон хүчнийг чадавхижуулах, шинэ шинэлэг арга зүйд сургахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэсэн бол манай талаас БНСУ-тай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмчилгээ, оношлогооны шинэ аргыг нэвтрүүлж, нутагшуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирэх чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

БНСУ-ын Үндэсний асамблейн гишүүн Чой Юн Сүкийг хүлээж авч уулзлаа  
Үзсэн: 353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй