Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар МУГТ, гарамгай мэргэн А.Цэвээнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Хөдөлмөрийн баатар А.Цэвээн нь өдгөө 90 насны сүүдэр зооглож байгаа бөгөөд 40 гаруй жил тасралтгүй сур харвасан нэгэн билээ. Тэрээр Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат бөгөөд улсын наадамд дөрвөн удаа түрүүлж, найман удаа дэд байрт шалгарч байжээ.
Сүүлийн жилүүдийн баяр наадмаар харваа бүрийн эхэнд сум тавих хүндтэй үүргийг хүлээж байна.
А.Цэвээн Хөдөлмөрийн баатар боллоо | ||
Үзсэн: 1798 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.