![](/uploads/201407/news/thumb/f449dbf725e59637589da626eb56bfbc_x3.jpg)
Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хагас шигшээ шагайн харваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх шагайн асарт үргэлжлэн явагдаж байна.
Шагайн харваа нь өчигдөр албан ёсоор эхэлж, 50 багийн 490 гаруй харваач өрсөлдсөнөөс шигшээ харваанд нийт 16 баг тунан үлдсэн байна. Өнөөдрийн харваагаар 16 багаас найман баг шалгаран үлдэж, маргаашийн шигшээд өрсөлдөх юм.
Шагайн харваа баяр наадмын өдрүүдэд үргэлжлэн явагдаж, 12-ны өдрийн 8:00 цагт шилдгүүдээ тодруулж, шагнал гардуулах ёслол мөн өдрийнхөө 12:30 цагт болно.
Шагайн харвааны шилдгүүд маргааш тодорно | ||
Үзсэн: 1581 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.