Шууд Chart

Хэнтий аймгийн Галшар сумын уяач А.Амарбатын хул морь түрүүлэв

2014-07-11 18:19:43

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан их насны морьдын уралдаанд нутаг нутгийн 325 хурдан буян 25 км-ээс уралдсанаас Хэнтий аймгийн Галшар сумын уяач Аюурын Амарбатын хул морь түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүллээ. 

Харин аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны нарийн бичгийн дарга Доржийн Баясгалангийн Суман хүрэн, айргийн гуравт Улаанбаатар хотын Сонгинхайрхан дүүргийн “Хөх чоно” группийн уяач Пүрэвбаатарын загал, айргийн дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уугуул Сосорын Мөнхбатын хүрэн, айргийн тавд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уяач Гончигжавын Мөнхсайханы хүрэн тус тус хурдаллаа.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хэнтий аймгийн Галшар сумын уяач А.Амарбатын хул морь түрүүлэв   
Үзсэн: 4692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-07-11 18:58
Миний монголчууд дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-07-11 18:58
Миний монголчууд дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай

Бидэнтэй нэгдээрэй