Шууд Chart

Монгол хэлний дархлаа, үнэ цэн

2023-01-19 13:06:54

Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг.

“Судлаачийн цаг” буланд: “Монгол хэлний дархлаа, үнэ цэн“ сэдвээр Шинжлэх ухааны доктор, МУ-ын Ардын багш Цэдэвийн Өнөрбаянтай ярилцана.

“Хөх дурсгал” буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: 1836-1894 оны хооронд амьдарч байсан, Эрдэнэ бишрэлт мэргэн бандид Цэвэлванчигдорж”-ийн намтар, бүтээлийн тухай сонсгоно.

“Хэлц үг” буланд: ШУА-ийн Хэл Зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Санжпэрлээгийн Энхжаргал “Дэвсийг үзэж морийг уях муухай, дээлийг нь үзэж дэвсгэр дэвсэх муухай” хэмээх зүйрлэсэн хэлц үгийн утга тайлбарлана.

“Мартагдсан монгол үг” буланд: МУБИС-ийн Нийгэм Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэлний тэнхимийн багш доктор, профессор Шагдарсүрэнгийн Баттөгс салаа утгатай ”зам, газар” зэрэг үгийн утга тайлбарлана.

Мөн "Орчуулж болох үг" буланд: ”трос, куртик, вакум” зэрэг үгийн утга тайлбарлана. 

Нийтэлсэн: Mонголын радио

Монгол хэлний дархлаа, үнэ цэн  
Үзсэн: 580 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй