Шууд Chart

Исламын орнуудын хоккейн хөгжлийн холбоо байгуулагджээ

2023-01-19 10:16:01

ОХУ-ын Татарстаны Казань хотод болсон Исламын шашинт орнуудын анхны хоккейн тэмцээний дараа Исламын орнуудын хоккейн хөгжлийн холбоо байгуулагдсаныг албан ёсоор зарлалаа.

Холбоог тус тэмцээнд оролцсон 13 орны үндэсний холбоод буюу Туркменистан, АНЭУ, Саудын Араб, Марокко, Алжир, Оман, Бахрейн, Иран, Монгол, Узбекистан, Кыргызстан, Казахстан, Турк, Оросын Татарстаны төлөөлөгчид байгуулжээ.

Шинэ холбооны зорилго нь Ази, Африк, Ойрх Дорнодод хоккейн спортыг хөгжүүлэх, орос хоккейн туршлагаас судлах, тамирчин шүүгч, дасгалжуулагч бэлтгэхэд оршиж байна.

Исламын орнуудын хоккейн хөгжлийн холбооны тэргүүнээр Татарстаны хоккейн холбооны тэргүүн, Ак Барс багийн ерөнхийлөгч, "Татнефть” нийгэмлэгийн удирдагч Наиль Маганов сонгогдлоо.

Ази тивийг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Кыргызстаны хоккейн холбооны тэргүүн Анвар Оморканов, Ойрх Дорнодын дэд ерөнхийлөгчөөр АНЭУ-ын Өвлийн спортын холбооны ерөнхийлөгч Хамел Аль-Кубейси сонгогдлоо. Холбооны төв байр Казань хотод байрлана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Исламын орнуудын хоккейн хөгжлийн холбоо байгуулагджээ  
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй