Шууд Chart

Жонидан зиндааны бөхчүүд барилдааны үеэр мөргөлдсөний улмаас ухаан алджээ

2023-01-19 11:17:49

Жонидан зиндааны өчигдрийн барилдааны үеэр Исэгахама өрсөлдөгчтэйгээ мөргөлдөж, ухаан алджээ.

Тэрбээр Жониданы 90 дэх бөх бөгөөд Ёшинофүжи Отакэ дэвжээний бөх Хамасакитай тачиай дээр эгц мөргөлдөөн хийсний улмаас дээрх байдал үүсчээ. Ухаан алдахдаа тэрбээр эгц урагшаа унахдаа хүзүүгээ ч бага зэрэг бэртээсэн гэнэ.

Засуулууд, шүүлтийн ояката болон эмч дэвжээн дээр гарч, биеийг нь хөдөлгөлгүй дамнуурга дээр тавин, шуурхай тусламж үзүүлж, ухаан оржээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жонидан зиндааны бөхчүүд барилдааны үеэр мөргөлдсөний улмаас ухаан алджээ  
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй