Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“Цагаан-Уул” яруу найргийн наадам энэ жил А.Эрдэнэ-Очир агсны нэрэмжит болно

2023-01-19 11:59:01
Error loading player: No playable sources found

Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийг магтан дуулагч “Цагаан-Уул” яруу найргийн наадмын тов гарлаа.

1991 оноос эхлэлтэй энэхүү наадам энэ жил 22 дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг, Монгол хэлний үгсийн сайхныг магтан таниулдаг үйл ажиллагаа болдгоороо онцлогтой.

Тус наадмыг МЗХ, МЗЭ, МҮОНРТ, “Залуу удирдагч” сан, Монголын сэхээтний холбоо хамтран ирэх хоёрдугаар сарын 14-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна.

Дээрх наадмын зорилго нь залуу уран бүтээлчид, яруу найрагчдыг дэмжих тэдний уран бүтээлийг үнэлэх, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах, Монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хүүхэд залуучуудад таниулахад оршиж байна.

Хайрын шүлгийн наадам гурван үе шаттайгаар явагдах бөгөөд энэ жил “Болор цом”-ын эзэн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны нэрэмжит болгон зохион байгуулах нь ээ.

Бүртгүүлсэн найрагчдын бүтээлийг шүүгчид тунгааж, 24-ийг нь хоёрын даваанд оролцох эрх олгоно.

Нэгдүгээр байранд шалгарсан найрагч “Цагаан уул” цом, хоёр сая төгрөг гардах бол тусгай байр эзэлсэн зургаан найрагч тус бүр дурсгалын цом, 500 мянган төгрөг хүртэх аж.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Цагаан-Уул” яруу найргийн наадам энэ жил А.Эрдэнэ-Очир агсны нэрэмжит болно  
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй