Шууд Chart

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2023-01-19 20:06:05

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.

Засгийн газраас 2022 оны есдүгээр сарын 29-ны өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр хэлэлцсэн юм. Төсвийн байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир төслийн зарим заалтаар санал хураах шаардлагатай хэмээн санал гаргасны дагуу, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна.

Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй