Шууд Chart

Тамаваши Б.Мөнх-Оргил одоогоор 50-аас дээш хувийн амжилт үзүүллээ

2023-01-20 09:02:07

Мэргэжлийн сүмогийн Хацү башё Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж байгаа бөгөөд арав дахь өдрийн барилдаан хэрхэн өндөрлөснийг сонирхуулья.

Башёг тэргүүлэгч озэки Такакэйшо комүсүби Котоновакад ялагдаж, бусад бөхчүүдэд боломж гарч ирэв. Такакэйшо болон Оношо нар есөн даваа, хоёр унаатай башёг тэргүүлж байна. Тэдний араас найман даваа, гурван унаатай Тамаваши Б.Мөнх-Оргил, Котошохо бичигдэж буй. Тамаваши Нишикигиг давж, качикоши буюу 50-аас дээш хувийн амжилт үзүүллээ.

Мөн зүүн шагайндаа бэртэл аваад байсан Хошорюү С.Бямбасүрэн Нишикифүжиг дийлж, долоо дахь даваагаа авчээ. Түүнтэй адил долоон даваа, дөрвөн унаатай комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Эндо, Такарафүжи, Хирадоүми, Азүмарюү нарын зэрэг бөх байна.

Бусад Монгол бөхчүүдийн тухайд Чиёошома Г.Мөнхсайхан Цүрүгишог, Миторюү Б.Төрболд Хирадоүмиг тус тус давжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тамаваши Б.Мөнх-Оргил одоогоор 50-аас дээш хувийн амжилт үзүүллээ  
Үзсэн: 444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй