Шууд Chart

Сумын нэгдсэн эмнэлгийн удирдлагууд ГССҮТ-өөс туршлага судаллаа

2023-01-20 12:08:40

Гэмтэл согог судлалын үндэсний төвд орон нутгийн сумын нэгдсэн эмнэлгийн удирдлагуудын баг энэ сарын 18-ны өдөр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар уулзалт хийж, лавлагаа шатлалын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус уулзалтад Дорноговь аймгийн Зам-Үүд, Сэлэнгэ аймгийн Мандал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд гүйцэтгэлийн санхүүжилт болон тусламж үйлчилгээний талаар санал бодлоо солилцсон юм.

Өнгөрсөн 2022 оны 12 дугаар сард ЭМЯ-наас зохион байгуулсан эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын уулзалтаар ГССҮТ-өөс санхүүжилтийн шинэ тогтолцооны арга туршлагаа хуваалцаж, “Сайн туршлагын жишиг төв”-ийн танилцуулга хийсэн билээ.

Энэ хүрээнд орон нутгийн болон бусад эрүүл мэндийн байгууллагаас ГССҮТ-д хандаж, эмнэлгийн хагас бие даасан тогтолцоо болон гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилтэнд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаарх туршлага судалж эхэлсэн байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Сумын нэгдсэн эмнэлгийн удирдлагууд ГССҮТ-өөс туршлага судаллаа  
Үзсэн: 387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй