Шууд Chart

Худалдан авах давс, бодисоо тогтмол шинжлүүлдэг тогтолцоо руу шилжинэ

2023-01-20 16:33:15

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүрийн баасан гарагт хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийж байгаа ажлуудаа танилцуулан, хэвлэлийн хурал хийж байхаар боллоо.

Хэвлэлийн хурлын төгсгөлд давс, бодисын найрлагатай холбоотой асуултад хариулт өгсөн юм. Тодруулбал, хог хаягдал ихтэй, шороог нь шүүгээгүй, эсвэл гүехэн газраас шүүсэн буюу мөстсөн давс нийлүүлсэн гэж УБЗАА-наас үзэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор давс нийлүүлсэн компаниуд руу бичиг явуулсан байна. Хэрвээ эдгээр компанийн зүгээс яаралтай арга хэмжээ авахгүй бол гэрээг цуцалж, хохирлыг нөхөн төлүүлэх талаар албан бичигт дурджээ.

Мөн УБЗАА-наас Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран ажиллах хүсэлт гаргасан аж. “Өмнө нь тендерт шалгарсан л бол нийлүүлж буй бүтээгдэхүүнийг нь шинжлэлгүйгээр хүлээж авдаг байсан. Одоо уг тогтолцоог халж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотлогдсон, баталгаатай бүтээгдэхүүн хэрэглэх боломж бүрдэнэ” гэж албаныхан онцоллоо. 


Худалдан авах давс, бодисоо тогтмол шинжлүүлдэг тогтолцоо руу шилжинэ  
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй