Шууд Chart

Зөвлөлдөх санал асуулгын Техникийн хяналтын комиссын ажиллах журам

2023-01-20 20:44:43

Зөвлөлдөх санал асуулгын Техникийн хяналтын комиссын ажиллах журмыг нийтэлж байна. Энэхүү журмыг “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл энэ сарын 12-ны хуралдаанаараа баталсан юм.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8.13-т “Зөвлөлдөх зөвлөл асуудлын хамрах хүрээ, ач холбогдлоос хамаарч шаардлагатай гэж үзвэл зөвлөлдөх санал асуулгын асуулт, зөвлөлдөх санал асуулга явуулах зохион байгуулалт, үйл явц энэ хуульд заасан зарчим, журмын дашуу явагдсан эсэх, маргаантай холбогдсон асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий техникийн хяналтын комиссыг ажиллуулж болно” хэмээн заасан. Үүний дагуу Техникийн хяналтын комисс байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж Зөвлөлдөх зөвлөл шийдвэрлэн, энэхүү журмыг баталсны зэрэгцээ тус комиссыг таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулаад байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Зөвлөлдөх санал асуулгын Техникийн хяналтын комиссын ажиллах журам  
Үзсэн: 723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй