Сүүлийн 2 жилд томуу ба томуу төст өвчлөл дэгдээгүй, сүргийн дархлаа суларсан, иргэд амны хаалт зүүх, гар угаах хэвшлээ сулруулж байгаа учир "Ковид-19", томуу, RSV (амьсгалын замын синцитиал вирус) зэрэг халдвар дэлхий даяар огцом нэмэгдэн “Гурвалсан халдварт өвчин” гэж хамтатган нэрлэгдэж байна.
Өвчний хяналтын төвүүдийн мэдээлснээр RSV-ээр эмнэлэгт хэвтэх түвшин өмнөх жилүүдээс 10 дахин их байгаа тул та халдвар хамгааллын дэглэм чандлан сахиж, олон нийтийн газраар явалгүй гэртээ байж, дархлаагаа тогтмол дэмжээрэй.
Хангалттай нойр авах: 7-9 цаг бүтэн нойр авах
Эрүүл хүнс хэрэглэх: “Гэр” зөвлөмжийн дагуу зөв зохистой хооллоорой.
Амин дэм уух: С, Д амин дэмийг урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглээрэй.
Тогтмол агаар сэлгэлт хийх: 15 минут тутамд агаар сэлгэлт хийгээрэй.
Тогтмол халуун бүлээн ус уух
Дасгал хөдөлгөөн хийх: Өдөрт 10,000 алхам алхах
Тайван байх: Стресст автах нь таны дархлааг бууруулж ханиад томуугаар өвчлөх, өвчин илааршихгүй байхад нөлөөтэй.
Хорт зуршлаас татгалзах: Архи, тамхи нь дархлаа бууруулахаас гадна дам тамхидалтад өртөж буй таны гэр бүлийн гишүүдийн ханиад, томуу хүндэрдэг тухай олон улсын судалгаанууд нотолсон байдаг.
Танд доорх шинж тэмдгүүд илэрвэл ӨЭМТ болон сумын ЭМТ-ийн эмчид заавал хандаарай.
Эмчийн зааврын дагуу эмийг цаг тухайд нь бүрэн гүйцэт уух шаардлагатай.
“Гурвалсан халдварт өвчин”-өөс сэргийлье | ||
Үзсэн: 374 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.