![](/uploads/202301/news/thumb/b54a5488bd3a191d57d493835caf6148_x3.jpg)
Налайх дүүргийн иргэд, оршин суугчдын хүсэлтийн дагуу өнөөдөр хийсэн уулзалтын үеэр иргэдийн зүгээс тохижилт үйлчилгээний чанарыг сайжруулах, парк шинэчлэл хийх, хуучирч, акталсан тоног төхөөрөмжийг нийслэл рүү шилжүүлж, зай талбайг чөлөөлөх зэрэг асуудлыг хөндөж, холбогдох тайлбар, мэдээллийг авсан юм.
Энэ талаар Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг мэдээлэл хийв.
Тэрбээр “Өнгөрсөн оны 7-11 сарын хооронд дүүргийн хэмжээнд хог тээвэрлэлтэй холбоотой асуудалд хүндрэл гарсан. Тиймээс УБЗАА-наас дэмжлэг аван, арваннэгдүгээр сараас эхлэн хог тээвэрлэлтээ хэвийн явуулж эхэлсэн. 2016 оноос хойш Налайх дүүргийн Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-т 8-9 техник хэрэгслээр парк шинэчлэл хийгээд байна. Одоогоор 11 хог тээврийн машин үйлчилгээ үзүүлж байгаа. Тохижилт үйлчилгээний хашаанд байсан ашиглалтын шаардлага хангахгүй, эвдрэлтэй, акталсан техник хэрэгслийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүлээлгэн өгсөн. Талбайг чөлөөлсөн тул цаашид гарааш байгуулах, Тохижилт үйлчилгээний ажилчдыг амрах байраар хангахаар төлөвлөгөө боловсруулаад байна. 2017 оноос хойш авто замын сүлжээ нэмэгдсэн. Гэр хорооллын дундах авто замуудыг төв засмал замтай холбож байна. Цас орсон тохиолдолд эдгээр замын цас түрж цэвэрлэх ковш, грейдер, камаз зэргийг үе шаттайгаар нэмэх төсвийг шийдвэрлэж байгаа” гэлээ.
Тохижилт үйлчилгээний зориулалттай техник хэрэгслийг үе шаттайгаар нэмнэ | ||
Үзсэн: 443 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.