Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны шилдгүүд өнөөдөр тодорно.
Одоогийн байдлаар ханан болон хасаа харвааны дунд өрөгүүд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх сурын талбайд үргэлжлэн явагдаж, харваачид цэц мэргэнээ сорисоор байна.
Үндэсний сурын харвааны дунд өрөгүүдийн дараа адаг өрөг эхлэх бөгөөд нийт найман харваач шалгаран үлдэж, шилдгүүдээ тодруулах юм.
Мөн энэ өдөр 15:20 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулж, улсын цолны болзол хангасан харваачдын цол тэмдэгийг олгоно.
Дашрамд дурдахад, энэ жилийн сурын харвааны төрлүүдэд нийт 750 харваач цэц мэргэнээ сорьж байгаагаас үндэсний сурын харваанд 360 харваач сум тавьж байгаа.
Сурын харвааны шилдгүүд өнөөдөр тодорно | ||
Үзсэн: 1328 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.