Шууд Chart

А.Сүхбат аваргын сүрхий алхам

2014-07-12 11:47:58

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан тун их сонирхол татаж байлаа. Олон жил зүлэг ногоон дэвжээнээ гарч наадамчин олноо баясгаагүй А.Сүхбат аварга Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар зодоглосон нь наадамчдын анхаарлыг ийн татаж байсан юм.

Хэдхэн хоногийн өмнө Дархан аваргынхаа цол, тэмдгийг гардаж авсан А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар бөхийн барилдааны нэгийн даваа эхлэхээс өмнө маргаан үүсгэж тэдний эрэмбэ, цолны тухай яриа шуугиан тарьсан. Г.Өсөхбаяр аварга зүүн талын магнайд очиж зогссоноос үүссэн маргаан хөлийн цэцийг хоёр тал болон маргалдахад хүргэсэн юм. Дархан аварга Г.Өсөхбаяр А.Сүхбат аваргаас нэг түрүү илүү ч А.Сүхбат аварга түрүүлж Дархан аварга цолны болзлыг хангасан учир зүүний магнайд гарах ёстой гэж үзжээ. Ингээд зүүний магнайг А.Сүхбат, барууны магнайг Г.Өсөхбаяр манлайлан гарч Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан эхэлсэн. Хоёр даваад байсан аваргуудын барилдаан өнөөдөр наадамчдыг Төв цэнгэлдэх рүү татсан нь лавтай. 

Бөхийн барилдааны гурвын даваанд А.Сүхбат аварга Г.Өсөхбаяр аваргыг амлаж авсан нь сонирхолтой алхам байлаа. Тэдний барилдааныг ийм эрт харна гэж төсөөлөөгүй байсан наадамчид хоёр аваргын барилдааныг сэтгэл түгшин хүлээж байв. Гэтэл А.Сүхбат аварга Г.Өсөхбаяр аваргад тахимаа өгч, энэ жилийн баяр наадмыг хоёр даваатайгаар өндөрлөлөө. А.Сүхбат аваргын хачирхалтай энэ алхмыг хүмүүс янз бүрээр хүлээн авч байна. Цахим ертөнцөд өрнөж буй ярианаас харахад, олонх нь А.Сүхбат аваргыг сүрхий ухаалаг алхам хийлээ гэж дүгнэж байна.

“Бөх манлайлна гэж юу байдгийг харууллаа, эрэмбэ цол, ёс жудаг гэж юу байдгийг мэдрүүллээ, зөв алхам хийлээ, А.Сүхбат монгол бөхийн амлах, амлуулах эрэмбийг санууллаа, бөхийн барилдаан шударга байж болохыг харуулах гэж Г.Өсөхбаярыг амлалаа, аварга хүн ам ингэж авдаг байх хэрэгтэй” зэргээр жиргэж байна. 
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

А.Сүхбат аваргын сүрхий алхам  
Үзсэн: 5904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.212.116.xxx] 2016-06-04 15:27
Olon ehneriin hoinoos guisen telee hurga hormoin dontoi darhan avarga suh bat bogd uuliin ar uvuriig huvidaa avsan shunaliin dev ene hunii shunal tachaal hyazgaargui bololtoi
203.194.117.xxx [203.194.117.xxx] 2014-07-24 22:16
Chi bitgii doligono.bvh hvn svhbatig mal shig teneg gj baina za yu.Svkhbataar mongol bukh dutah uu.
Sonomdorj Enhbayr [202.179.11.xxx] 2014-07-19 14:30
Монгол үндэсний бөхийн барилдааны түүхийг 32 жил судалж байгаа хүний хувьд буруу ташаа зүйл бичээгүй болов уу гэж бодож байна.
Sonomdorj Enhbayr [202.179.11.xxx] 2014-07-19 14:29
Өсөхбаяр,Сүхбат нарт дархан аварга цол олгохоос өмнө буюу цол амжилтын эрэмбээр эрэмбэлдэг байх үедее ямар амжилттай байсныг авч үзье л дээ.Өсөхбаяр төрийн их баяр наадамд 4 удаа харин Сүхбат аварга 3 удаа түрүүлжээ. Нэг үгээр хэлбэл дархан аварга цол олгохоос өмнө Өсөхбаяр өмнө нь зогсож байсан гэсэн үг .Одоо хоёулаа дархан аварга болсон .Харин дархан аварга цолтнуудыг эрэмбэлэхгүй гэсэн хуультай тул даян аварга байхдаа илүү амжилттай байсан Өсөхбаяр Сүхбатын өмнө зогсох юм.Дархан аваргуудыг эрэмбэлэхгүй тул Сүхбат одоо хэд ч түрүүлсэн Өсөхбаярын ард гарах болно
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-07-19 14:28
Өсөхбаяр,Сүхбат нарт дархан аварга цол олгохоос өмнө буюу цол амжилтын эрэмбээр эрэмбэлдэг байх үедее ямар амжилттай байсныг авч үзье л дээ.Өсөхбаяр төрийн их баяр наадамд 4 удаа харин Сүхбат аварга 3 удаа түрүүлжээ. Нэг үгээр хэлбэл дархан аварга цол олгохоос өмнө Өсөхбаяр өмнө нь зогсож байсан гэсэн үг .Одоо хоёулаа дархан аварга болсон .Харин дархан аварга цолтнуудыг эрэмбэлэхгүй гэсэн хуультай тул даян аварга байхдаа илүү амжилттай байсан Өсөхбаяр Сүхбатын өмнө зогсох юм.Дархан аваргуудыг эрэмбэлэхгүй тул Сүхбат одоо хэд ч түрүүлсэн Өсөхбаярын ард гарах болно
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-07-14 22:01
Zow alham za yu. chi yu meddiin. cham metiin dup baagiinuud oilgohgui. amaa tat za. esgii hiih gazar nohoi huuhed hereggi gedgiig sana
4.59.247.xxx [4.59.247.xxx] 2014-07-14 17:29
ene bol hamgiin teneg uildel bolson zovhon ooriihoo ner hundiig urguh gesen dald sanaa chi setguulch bol yagad tenegteed bgain yun es judag iim es judag gej yu bdin barildaj chadhgui dee uuriguu urgumjluuleh gej ter ttim yum zaluu buhchuudee demjine bizde shouchin dahij bitgii barildara ter chigeere zail
216.40.135.xxx [216.40.135.xxx] 2014-07-12 13:21
Durak.

Бидэнтэй нэгдээрэй