Олон улсын шатрын холбооноос (FIDE) Дэлхийн аварга цолын төлөөх халз тоглолт ирэх дөрөвдүгээр сарын 7-ноос тавдугаар сарын 1-нд Казахстаны Астана хотод болно. Тоглолтын шагналын сан 2 сая евро бөгөөд ялагч 60 хувийг, ялагдсан тамирчин 40 хувийг гардах гэрээтэй аж.
Өнгөрсөн оны долоодугаар сард дэлхийн аварга Магнус Карлсен цолоо хамгаалах тоглолтод оролцохоос татгалзсаны дараа цол горилогчдын тэмцээний эхний хоёр тамирчин дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх юм.
Энэ бол ОХУ-ын Ян Непомнящий, Хятадын Дин Лижэнь нар билээ.
Орос, Хятадын шатрын аваргууд халз өрсөлдөнө | ||
Үзсэн: 344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.