Шууд Chart

“Хотол олноороо хоггүй наадацгаая”

2014-07-12 12:35:55

“Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ-ын зүгээс үндэсний их баяр наадмыг долоо дахь жилдээ “Хотол олноороо хоггүй наадамлацгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, хог түүх сайн дурын ажиллагааг зохион байгуулж байна.

Тус байгууллага энэ жилийн наадмаар нийт 200 орчим залууг эгнээндээ нэгтгэж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах орчинд хогоо хаяхгүй байхыг наадамчин олондоо уриалахын зэрэгцээ явуулын хогийн савыг ажиллуулж байгаа аж.
 
Сайн дурын залуус “Энэ жилийн наадам хог багатай зохион байгуулалт сайтай байна. Иргэд хог хаях нь харьцангуй багасчээ” гэдгийг онцлож байлаа.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Хотол олноороо хоггүй наадацгаая”  
Үзсэн: 2114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй