Шууд Chart

Үндэсний сурын харвааны шилдэг найман эмэгтэй харваачийн нэрс тодров

2014-07-12 14:17:17

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааны адаг өрөг өндөрлөж,  шилдэг найман эмэгтэй харваачийн нэрс тодорлоо. 

Шилдэг найман харваачийн нэрсийг танилцуулж байна. Эдгээр найман харваач тус бүр 20 сум тависнаар тэргүүн байруудаа шалгаруулах юм.
 
1. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул,  Төв аймгийн харьяат “Чингис хаан-Дэлхийн академи”-ийн харваач Монгол Улсын гоц мэргэн Х.Оюунчимэг – 33 оноо
2.  Увс аймгийн Тэс сумын уугуул Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, Жем интернейшнлийн харваач  Улсын мэргэн Д.Норжмаа-33 оноо
3. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Ажнай таван толгой транс” ХХК-ийн харваач Спортын мастер О.Чинзориг-32 оноо
4. Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, Чингэлтэй дүүргийн БТС-ын хороо, “Апу трейденг” ХХК, “Зэв –Алтан түрүү” багийн харваач Спортын мастер И.Цэцэгмаа-31оноо
5.Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, “Мянган сарнай” ХХК, Хаан банкны Дорнод салбарын харваач, Спортын мастер, аймгийн мэргэн Ч.Гандаваа-31 оноо
6. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, “Шинэ налайх” багийн харваач, Спортын мастер Б.Пунсалдулам-31 оноо
7. Орхон аймгийн уугуул, “Хангарьд” спорт клубын тамирчин, “Энержи ресурс” ХХК-ийн ажилтан, Спортын мастер М.Мөнх-Амгалан-31 оноо
8. Сэлэнгэ аймгийн Ерөөл сумын уугуул, “Алдар” спорт хороо, 167-р анги, “Жем интернешнл” ХХК-ийн харваач, Буриад сурын гоц мэргэн, Монгол Улсын мэргэн С.Энхтунгалаг-30 оноо
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Үндэсний сурын харвааны шилдэг найман эмэгтэй харваачийн нэрс тодров   
Үзсэн: 2466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй