Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг.
“Судлаачийн цаг” буланд: СУИС-ийн багш, доктор Базаррагчаагийн Идэрбаяртай “Үгийн утга” сэдвээр ярилцсан цуврал ярилцлагаас сонсгоно.
“Хөх дурсгал” буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: 1836-1894 оны хооронд амьдарч байсан, Эрдэнэ бишрэлт мэргэн бандид Цэвэлванчигдорж”-ийн намтар, бүтээлийн тухай сонсгоно.
“Хэлц үг” буланд: ШУА-ийн Хэл Зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Санжпэрлээгийн Энхжаргал “Намрын тэнгэр ногттой морь, хаврын тэнгэр хазаартай морь” хэмээх зүйрлэсэн хэлц үгийн утга тайлбарлана.
“Мартагдсан монгол үг” буланд: МУИС-ийн багш доктор Агвааны Пүрэвжанцан ”агли, агилуун, агнуур” зэрэг үгийн утга тайлбарлана.
Мөн орчуулж болох үг буланд: ”амнисти, аналитик, аналоги” зэрэг үгийн утга тайлбарлана.
Үгийн утга | ||
Үзсэн: 1321 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.