Шууд Chart

Төрийн соёрхолт Ж.Дашдондог агсны нэрэмжит “Уран жиргээ-2023” улсын уралдаан болно

2023-01-26 08:23:55

Монгол Улсын төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог агсны нэрэмжит “Уран жиргээ-2023” улсын уралдаан болох гэж байна.

Тус наадмын зорилго нь дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах, тэдний дунд уран уншлагын урлагийг хөгжүүлэхэд оршиж буй.

Насны ангилалын хувьд сургуулийн өмнөх нас ба цэцэрлэг, сургуулийн бага нас буюу 1-5 дугаар анги, дунд нас буюу 6-9 дүгээр анги, ахлах нас буюу 10-12 дугаар ангийн хооронд явагдана.

Зохион байгуулах журамд нэгдүгээр шат цэцэрлэг, сургуулийн хэмжээнд, хоёрдугаар шат дүүргийн хэмжээнд, гуравдугаар шат нийслэл хотын хэмжээнд, дөрөвдүгээр шат улсын хэмжээнд Монголын хүүхдийн ордонд ирэх дөрөвдүгээр сарын 21-нд болох аж.

Улсын хэмжээнд оролцохоор шалгарсан орон нутгийн хүүхдүүдийг дөрөвдүгээр сарын 17, 18-нд Монголын хүүхдийн ордонд бүртгүүлж, 19, 20-нд эрхийн мандатаа авах юм байна.

Тэргүүн байр “Уран жиргээ” гран при, нэгдүгээр байр МХО-ны “Эрдэм” алтан медаль, хоёр, гуравдугаар байр “Эрдэм” мөнгөн медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл гардах нь ээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Төрийн соёрхолт Ж.Дашдондог агсны нэрэмжит “Уран жиргээ-2023” улсын уралдаан болно  
Үзсэн: 2015 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
сайн байна уу [127.0.0.xxx] 2023-03-03 19:48
Би бүртгүүлэх гэсийн

Бидэнтэй нэгдээрэй