Олимпын хошой аварга уулын цаначин бүсгүй Микаела Шиффрин Италийн Кронплатцад болсон Дэлхийн цомын ээлжит гараанд түрүүллээ. Энэ нь түүний Дэлхийн цомын 83 дахь ялалт байсан бөгөөд уг үзүүлэлтээр дээд амжилтыг эзэмшигч Линдсей Вонныг ардаа орхин бүх цаг үеийн тэргүүнд бичигдэж эхлэв.
Тэрбээр 2022-2023 оны улиралд хэдийн есөн гараанд түрүүлээд байна.
“Хэтэрхий их догдолж байсан болохоор тухайн үеийн мэдрэмжээ тайлбарлан хэлэхэд хэцүү байна. Одоо би элдэв юм бодолгүй, зүгээр л амжилтаасаа таашаал авмаар байна” хэмээн түүхэн амжилт тогтоосон Шиффрин өгүүлжээ.
27 настай америк бүсгүй 2022 оноос хойш Дэлхийн цомын гараанд хурд сорихдоо 83 алт, 24 мөнгө, 24 хүрэл медаль хүртээд байна. Мөн ДАШТ-ээс 6 алт, 2 мөнгө, 3 хүрэл, олимпын наадмаас 2 алт, 1 мөнгөн медаль авсан юм.
Өдгөө Шиффринийг эрчүүдийн дээд амжилтын эзэн Ингемар Стенмаркийн 86 ялалтыг эвдэх шинэ сорилт хүлээж байна.
Уулын цанын шинэ хатан хаан | ||
Үзсэн: 308 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.