Шууд Chart

Орчин үеийн таван төрөлтийнхөн Азийн наадмаас олимпын эрхээ авна

2023-01-26 10:23:53

Орчин үеийн таван төрөлтийн олон улсын холбооноос 2023 онд зохион байгуулах тэмцээний хуваариа танилцуулж, Парисын олимпын эрх олгох шалгуурыг баталлаа.

Олимпын эрх олгох тэмцээний нэг нь Ханжоугийн Азийн наадам болжээ. Азийн наадмаас таван эрх олгох юм.

Орчин үеийн таван төрөлтийн олимпын эрхийн өрсөлдөөн тавдугаар сард болох Каирийн Дэлхийн цомоос эхлэх бөгөөд үүний дараа тивүүдийн АШТ, 2023, 2024 оны дэлхийн АШТ-ээс эрх олгоно.

Улмаар дэлхийн чансаанд эзэлж буй байраар нь нэмэлт зургаан эрх олгосноор эрэгтэй, эмэгтэй тус бүр 36, нийт 72 тамирчин бүрдэх юм.

“Парис-2024” олимпын дараа орчин үеийн таван төрөлтөөс морин спорт хасагдах болсныг олон улсын холбоо нь мэдэгдээд байгаа билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Орчин үеийн таван төрөлтийнхөн Азийн наадмаас олимпын эрхээ авна  
Үзсэн: 378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй