Шууд Chart

Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

2023-01-26 11:25:34

Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч Д.Кавченски, Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн газрын захирал Вомик Шах нарын төлөөлөлтэй Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан уулзлаа.

Уулзалтаар Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн баригдах хот байгуулалтын дэд бүтцийн төсөл, төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын төслүүд болон хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгч, Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн санхүүжилтийн хувилбарууд, өмнө нь хэрэгжүүлсэн төслүүдийн туршлага болон төсөлд тавигдах нөхцөл, шаардлагын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Британийн парламентын гишүүн, Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч Д.Кавченски нь Британийн Засгийн газраас худалдаа, хөрөнгө оруулалтын өргөн боломжтой гэж тодорхойлсон 58 зах зээлийг хариуцсан 31 худалдааны элчийн нэг бөгөөд Монгол Улстай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байгаа юм.

Британийн Экспортын санхүүжилтийн агентлагаас өөрийн улсын экспортын бараа, үйлчилгээ оролцсон төслүүдэд зээл, баталгааны механизмаар дамжуулан санхүүжилт олгодог бөгөөд Монгол Улсад 2 тэрбум фунт стерлинг хүртэлх төслийн санхүүжилтийг олгох боломжтойг дуулгалаа.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба


Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа  
Үзсэн: 282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй