Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал ёкозүна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сүмо бөхийн дээд амжилтыг тогтоож, Монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг түүнд үүрд хадгалуулахаар шийдвэрлэжээ.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргалын тухай ТОВЧ:
М.Даваажаргал 2000 онд анх Япон Улсад очиж, 2001 оноос барилдсаар 2007 оны тавдугаар сарын 30-нд 22 насандаа мэргэжлийн сүмо бөхөөр Монголоос очиж барилдаж байсан хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болсон түүхтэй.
1000 жилийн түүхтэй Японы үндэсний сүмо бөхөд 30-аас дээш түрүүлсэн хоёр аварга байдаг бол 1187 даваа авч 45 удаа түрүүлж, Японы Эзэн хааны цомыг авсан цор ганц бөх нь М.Даваажаргал юм.
Тэрбээр 2021 оны есдүгээр сарын 27-нд зодог тайлах болсноо зарласан бөгөөд мэргэжлийн сүмо бөхийн дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сүмочдыг бэлдэх ажилдаа тун удахгүй орно. Түүний зодог тайлах ёслол хоёр хоногийн дараа болох гэж байна.
Хакүхо М.Даваажаргалд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулна | ||
Үзсэн: 620 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.