Шууд Chart

Тусгай зөвшөөрөлгүй ажиллаж байгаа 139 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авчээ

2010-01-13 21:04:49

МХЕГ-ын байгаль орчин, геологи,  уул уурхайн хяналт шал­гал­тын чиглэлээр өнгөрсөн онд хүрсэн ажлын үр дүнгийн талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд уул уурхайн олборлолт хийсэн талбай, техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээг урьд онуудад бүрэн өссөн дүнгээр гаргаж чадахгүй байсан бол энэ онд урьдчилсан байдлаар нэгтгэжээ.Уул уурхайн олборлолт хийсэн нийт талбай урьдчилсан байдлаар 11799,4 га байна. 2009 оны байдлаар техникийн нөхөн сэргээлтийг өссөн дүнгээр 6952,5 га талбайд хийсэн нь 59 хувь болжээ. Уран, газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд шалгалт хийж, ураны хайгуулын 15 тусгай зөвшөөрлийг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар түдгэлзүүлсэн байна. “Бороо гоулд” компанид хийсэн шалгалтаар Бороогийн алтны үндсэн ордын С1-8 блок болон Их дашир,  Ар хөндий, Нэргүй хөндийн шороон ордуудын тусгай зөвшөөрлийн талбайд АМГ-ын итгэмжлэгдсэн  марк¬шейдерийн  хэмжилт хийлгэж  дээрх ордуудын нөөцтэй холбоотой зөрчил, мөн шалгалтын үр дүнд Усны тухай хууль, Засгийн газрын 2005 оны “Ус ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай” тогтоолын дагуу шоо метр усны төлбөрийг 100 төгрөгөөр тооцож төлж байхаар шийдвэрлэжээ. Түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлож байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар тусгай зөвшөөрөлгүй ажиллаж байгаа 139 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг  зогсоох арга хэмжээ авчээ. Улаанбаатар хотын нутагт Туул голын сав газарт хайрга олборлож байсан 15 аж ахуйн нэгжийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
Б.Гантуяа
 

Нийтэлсэн: Б.Багабанди

Тусгай зөвшөөрөлгүй ажиллаж байгаа 139 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авчээ  
Үзсэн: 1570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй