Шууд Chart

Дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсүүд ачаалалтай ажиллаж байна

2013-07-24 19:06:39

"Ажилласан жил,  тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн хэрэгжих хугацаа энэ сарын 31-ээр дуусгавар болох тул бүртгүүлэх хүсэлтэй иргэд олширсоор байна.

Эл хууль хэрэгжиж эхлээд найман сар болж байгаа бөгөөд  1990-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 онд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэд нийгмийн даатгалаа нөхөн тооцуулах эрхтэй болсон билээ. болно.
Бүртгэлийн хугацаа дуусах дөхөж байгаа тул  нийслэлийн дүүргүүдийн  нийгмийн даатгалын хэлтэсүүд ачаалал ихтэй ажиллаж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс 10000 хүнд нийгмийн даатгалын нөхөн олговорын бүртгэл хийх үүрэг хүлээснээс өнөөдрийн байдлаар 13 мянган иргэнд нийгмийн даатгалын нөхөн олговорын бүртгэл хийгээд байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсүүд ачаалалтай ажиллаж байна  
Үзсэн: 1584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй