Шууд Chart

“Алтан төл”-ийн эзэн шагналд нэр дэвшиж буй малчдын бүртгэл ирэх хоёрдугаар сарын 1-нд хаагдана

2023-01-27 12:34:12

МҮОНР-ийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төл”-ийн эзэн шагналд нэр дэвшиж буй малчдын бүртгэл ирэх хоёрдугаар сарын 1-нд хаагдана.

Шалгуурт нь малчид малынхаа сүүлийн гурван жилийн үзүүлэлтийг тэмдэглэхээс гадна мал сүргийнхээ чанар чансаа, үүлдэр угсааг сайжруулж, сүргийн бүтэцээ хэрхэн сайжруулсан байна вэ, сум орон нутагтаа хэрхэн хандив олгож вэ, хэдэн өрх айлыг малжуулсан байна вэ зэрэг нь хамгийн гол үзүүлэлт болох аж.

Түүнчлэн малынхаа вакциныг цаг тухайд нь хийлгэж үү, малчин иргэн өөрөө эрүүл мэндийн болон нийгмийн даатгалдаа хэрхэн хамрагдсан байна вэ гэдгээс ч харгалзах юм байна.

Улс, аймгийн аварга малчин болох өрхөд томоохон хөшүүрэг болдог энэхүү нэр хүндтэй шагналыг 1978 оноос эхэлж уламжлал болгон олгосоор буй.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Алтан төл”-ийн эзэн шагналд нэр дэвшиж буй малчдын бүртгэл ирэх хоёрдугаар сарын 1-нд хаагдана   
Үзсэн: 508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй